Хэн хэнийх нь зөв хэрүүлээ жагсаал болго
2012/04/17
Монголчууд их өрөвч сэтгэлтэй хүмүүс гэдгийг одоо л харж, мэдэрч сууна. Н.Энхбаярыг баригдахаас өмнө “авилгалын загалмайлсан эцэг” энэ тэр гээд л газар дор ортол нь муулж, шоолж суусан удаатай. Тэгвэл түүнийг хөлөө гозолзуулан баригдаад явахыг харсан ард түмэн нь өрөвдөн “хөөрхий минь” хэмээн дуу алдан буй. Одоо энэхүү баривчилгаа Н.Энхбаярын насан туршдаа тээж явах, гэнэн цайлган ард түмний сэтгэлийг хангалттай дэнслүүлэх чимэг болон үлдсэн гэхэд хилсдэхгүй. Ингээд л Н.Энхбаярыг өмөөрсөн, хамгаалсан, өмөлзсөн хүмүүс хийгээд улс төрийн нам, эвсэлүүд Монголоор нэг болж орхив. Өнөөдөр л гэхэд Монголын Либерал намаас мэдэгдэл хийж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барихаар болов. Тэдний ярьсанаар бол МУ-ын ерөнхийлөгч байсан хүн улсын 1-р зэргийн хүн байж, улс орны тусгаар тогтнол, төрийн нууц, аюулгүй байдлын асуудлыг маш сайн мэддэг утгаараа насан туршид нь төрийн хамгаалалтанд байлгаж тусгай эрхийг эдлүүлдэг тогтсон ёстой юм гэнэ. 1-р зэргийн хүн нь ч яахав насан туршид нь төр хамгаалаад байж байх нь ч юу юм. Түүгээр ч барахгүй Н.Энхбаяр даргыг барьж хорьсон энэ явдал нь өч төчнөөн хуулийн маш олон зүйл заалтыг зөрчсөн гэнэ. Тухайлбал: Монгол Улсын Үндсэн хуулинд заасан төр ёсоо эрхэмлэн дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, Үндэсний эв нэгдэл, Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн зорилгыг зөрчсөн төдийгүй Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон Улсын пактын 40-р зүйлд, хувь хүний нэр төр, халдашгүй байдлыг хамгаалах  үүднээс зүй бусаар харьцах, доромжлохыг хориглоно. Зүй бусаар харьцсан явдлыг эрх мэдэл бүхий байгууллагаас мөрдөн шалгана. Түүнчлэн тус конвенцийн 2, 5-р зүйлүүдийг зөрчсөн хэмээн үзжээ. Мөн эрүүгийн хуулийн 15 зүйл заалтуудыг зөрчиж маш бүдүүлэг алдаа гаргасан гэж ирээд л хэрүүл, уруул болж суугаа нь хэзээнээс эв найрамдалтай Н.Энхбаяраа хамгаалж үлдэхээр шийдсийх болов уу. Тэгтэл нөгөө талаас нь АТГ-ынхан гарч ирээд Н.Энхбаяр удаа дараа, бүр 10 гаруй удаа авилгалын асуудлаар дуудсан ч том толгой гарган ирээгүй учраас зохих арга хэмжээг ямар ч хууль зөрчилгүйгээр баривчилсан гээд л зүтгэж суугаа.Тэр бүү хэл АТГ-ынхан Н.Энхбаярыг шалгаж болж өгвөл цааш нь хийчих санаатай байгаа. Улс төрийнх ч бай, юуных ч бай Н.Энхбаярыг шалгахаар болсон нь цаанаа учиртай л болов уу. Ард түмнээ олон жил манлайлсаных алдаатай бас авилгатай цаг мөчүүд байгаа л байх. Ингээд яриад, бичээд байвал өч төчнөөн асуудал ундархаас гадна бууртан гэж үгүй болчихоод байгаа юм. Хэн нь үнэн ярьж хэн нь худал яриад байгаа нь ч бүү мэд. Тэгэхээр нь хэн хэнийх нь л зөв бололтой хэрүүлээ жагсаал болгож ямар нэгэн үр дүнд хүрвэл яасын ер нь.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин