П.Алтангэрэлийн араар
2012/04/17
Улс төрд залрах гэсэн хүүхнүүдийн урт цувааны үргэлжилэл болж БСШУ-ны дэд сайд Б.Ундармаа гэгч оочирлож эхлэв. Бас ч гэж баян хүүхнүүдийн тоонд ордог тэрээр саарал ордонд сандалтай болохын тулд юугаа ч өгөхөөс буцахаа байсан гэдэг. Ялангуяа хүч үзэхээр зэхэж буй Дорнодын хэдэн багш нарт бол хамаг байдгаа барьж гүйдэг сурагтай. Өдгөө улс төрд сууж буй П.Алтангэрэл гишүүнийг бодвол сэргэлэн цовоо гэж жигтэйхэн гэдэг. Ямарсайндаа л  Дорнодоос семнар энэ тэрд хэдэн багш нараас авахуулаад улс амьтан ирэхэд нь унаа тэрэг, буудлаар харин ч нэг хангаж байгаад буцаадаг гэнэ. Түүгээр ч барахгүй байн байн нутгаараа эргэлдэж  байр, сууцны квот тарааж, нэр хүндээ өсгөхийн тулд нэлээд олон зүйлийг хэлж, ярьж явдаг сурагтай. Энэ мэтчилэнгээр Б.Ундармаа хатагтай П.Алтангэрэл гишүүнийг ахиад яаж сонгогдох вэ хэмээн бодол болон ангайж байх хойгуур харин ч нэг амжуулж явдаг бололтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин