
УИХ-ын гишүүн Н.Ганбямба урт хэлтэнүүдийн эгнээнд зүй ёсоор ордог. Гэвч тэрээр ухаан суув уу? Аль эсвэл намын даргадаа зэмлүүлэв үү? бүү мэд. Ямартаа ч хагархай хэнгэрэг шиг түүний амнаас үг унагахад бэрх болсон бололтой. Уг нь МАН дотор болж буй бүх л үйл ажиллагааг тэр дор нь тоочиж орхидог гишүүн маань сүүлийн үед хэлгүй, дүлий мэт явахаар шийдсэн гэнэ. “Хүнд хэм хэмжээ гэж байдаг. Дотоод асуудлыг чинь хаа хамаагүй ярьж болохгүй байх. Харин дотооддоо бол чөдөр галзуу гэдэг шиг урсгаж байж болно оо. Гэтэл гадагшаа ярихгүй байх асуудал байж болно шүү дээ” гэж ирээд л “бүлх” залгисан мэт байхаар шийдсэн нь нэгийг бус нэлээд хэдийг бодогдуулж орхив.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна