Үл таних
2012/04/17
П.Алтангэрэл хэмээх энэ эрхэмийг УИХ-ын гишүүн гэдгийг Дорнод аймгийнханаас өөр хэн ч мэдэхгүй биз. УИХ-д орсон тэр цагаас хойш амаа өмхийртөл чимээгүй суугаа түүнийг нутгийн зон олон нь хааяа ч болов харах чин эрмэлзэлтэй суудаг гэсэн. БОХХАА-н байнгын хорооны дарга байхдаа хаа нэг зурагтаар зурвасхан үзэгддэг байсныг эс тооцвол шүү дээ. Анх УИХ-д залрахдаа амласан өч төчнөөн амлалтаа биелүүлж, ажил хэрэг болгоод ард түмэндээ авч очоод үзүүлчих юм байхгүй болохоор мань хүн Дорнодруу зүглэх дургүй байсан гэдэг. Ямарсайндаа л П.Алтангэрэл гишүүн цагаан сараар нутгийнхаа ард түмэнд харагдах ганц боломж буюу “Сайн малчин”-ы шагнал гардуулах эрхээ өөр хүнд өгчихөөд одоо болохоор амаа барьж, хумсаа мэрж суухав дээ. Тиймээс ч  сонгууль болох гээд хүссэн хүсээгүй нутагаа зорих болж өнөөх боломжоо өөр хүн өгсөндөө харамсан нүдэндээ нулимстай суугаа сурагтай. Ямартаа ч нутгийнхаа ард түмний өмнө шилээ маажиж дуугүй зогсолтой биш ямар нэгэн арга бодож олох л хэрэгтэй дээ үл таних гишүүн минь.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин