Найман настай балчираас наян настай буурал хүртэл интернет хэрэглэх болж. Ялангуяа англи хэлний жаахан мэдлэгтэй бол дэлхийн өнцөг булан бүрт болж буй бүхий л мэдээллийг та болон би цаг, минут тутам хүлээн авах тэгш боломж бий. Сүүлийн үед фэйсбүүк, твиттэрээр харилцагчид хүчээ авч байна. Тэднээс хамгийн шилдгийг нь ч шалгаруулаад амжсан байгаа.New media marketing компаниас явуулсан санал асуулгаар СошлМедиаг хамгийн үр дүнтэй ашиглаж байгаа хүнээр Сангийн дэд сайд Ч.Ганхуяаг, НИХТ-ын төлөөлөгч С.Одонтуяанар тэргүүлсэн байна. Дээрх тэргүүлэгчид мэдлэг боловсролоороо улс төрчдийн дунд нэлээд дээгүүр ордог сэхээтнүүд. Энэ ч утгаараа тэд орчин үеийн мэдээллийн хэрэгсэлийг бүрэн утгаар нь хэрэглэж, мэдээллийн эрин зуунд хүчтэй явж байна.Мөн гар утасны програмууд болох Андройд, Айфон зэрэг ухаалаг утасны програмаар дамжуулан харилцагчиддаа өөрсдийн web хуудаснымэдээллийг түгээх боломжтой эпликейшнг одоогоор дөрвөн хүн хийж чаджээ. Үүнд:Ерөнхий сайд Сү.Батболд, дэд сайд Ч.Ганхуяг, НИТХ-ын төлөөлөгч С.Одонтуяа, эдийн засагч Жаргалсайхан нар юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна