
Хэрвээ МАН, АН хоёр “нэг хөнжилд” ороогүйсэн бол өнөөдрийн ийм аймшигт явдал болохгүй байсан даа гэх бодол өөрийн эрхгүй төрж сууна. Ардчилсан төрийн амин сүнс нь магадгүй эх баригч нам, сөрөг хүчин. Гэтэл бид ардчилагчид хэмээн цээжээ дэлддэг АН-ынхан тэр чигээрээ МАН хэмээх том хөнжилд шургаж, мананд төөрсөн монгол төрийг сонгодог утгаар нь бий болгож, батжуулсанаа ийн харуулав. Үүний цаад гогцоо нь ердөө хөрөнгө мөнгөний шунал. Уул уурхайн баялагаараа гадныхны шүлсийг гоожуулж буй 21-р зууны Монгол улс газрын хэвлийн баялагтай байсныхаа горыг ийн амсаж эхэллээ. Энэ баялаг нөгөө бид ардчилагчид хэмээдэг цөс ихтэй хөвгүүдийн хүртэл амыг барьж орхиж. Зөвхөн энэ өчүүхэн эд баялагийн төлөө тэд үзэл бодол, эрхэмлэх бүхнээ уландаа гишгэж, ирэх сонгуулиар дахин хамтарч төр барихын тулд улайрч байгаагаа тэд ийн балдмад, болхи, бүдүүлэг аргаар ард түмнийхээ өмнө харууллаа. Н.Энхбаяраар толгойлуулсан улс төрийн шинэ хүчин ирэх сонгуулиар гарч ирэх өндөр магадлалтай байсан энэ цаг үед ном, телевиз гэх мэтийн инээд хүрмээр шалтгаар экс ерөнхийлөгчийг хүч түрэмгийлэн барьсан нь төрийн төмөр нүүр, цагдаа хүчний сүр хүчийг харуулах гэсэн далд санаа болов уу.
Сонгуулийн хуулиас харахад л эрүү мултармаар, итгэхийн аргагүй балдам, анархист заалтууд орсон байдаг. Зөвхөн өөрсөддөө зориулсан дэндүү фашист, эрээ цээргүй заалтууд. Парламентын гишүүн биш бол өөрийгөө таниулж сурталчлах арга хэмжээ авч болохгүй, ярилцлага, мэдээлэл өгөх эрхгүй...бүр хэлэх үг барагдахаар. Энэ тохиолдолд ард түмэн тэнэг биш учраас 2012 онд огт өөр сонголт хийх магадлал өндөртэй байгаа нь үнэн юм. Н.Энхбаяр даргатай МАХН, М.Энхсайхан даргатай МҮАН, Б.Жаргалсайхан даргатай БНН,нэмээд иргэний хөдөлгөөнүүд. Бүгд нэгэн цагт Монгол улсын төрд өндөр алба хашиж явсан эрхмүүд дээрх намуудыг толгойлж байна. Тэд нэгдвэл МАНАН-гийн эсрэг хүчтэй өрсөлдөгч, жинхэнэ boom болох чадалтай. Үүнээс л тэд айлаа. Дээр нь 7 сарын 1-ний үйл явдлын үед хийсэн үйлдлийнх нь булхай дэлгэгдэнэ гэхээс тэд айсан байж таарна. Сөрөг хүчингүй, улс төрийн тодорхой итгэл үнэмшил, үзэл бодолгүй АРДЧИЛСАН хэмээх тодотголтой төр зөвхөн Азийн цээжинд, энд, Монголд байна. Эмгэнэлтэй еэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна