
Өчигдөр болсон үйл явдал иргэдийн бухимдалыг төрүүлээд байна. Тиймээс иргэд сайн дураараа талбай дээр 14 цагаас жагсаал хийхээр болсон бөгөөд эхнээсээ цуглаад байгаа юм. Энэ талаар бид жагсаалд оролцохоор ирсэн иргэдийн үзэл бодлыг асуусан юм.
Иргэн: Энэ бол хууль бус л үйл ажиллагаа. Баривал бүгдийг нь барих хэрэгтэй. Ц.Нямдорж, Ц.Элбэгдорж тэргүүтэй олигархиудыг бүгдийг нь хамт хорих ёстой. Н.Энхбаяр энэ бүхний золиос болох ёсгүй.
Иргэн: Би Ардчилсан намын гишүүн ч энэ бусармаг явдалыг хараад тэсэхгүй энд ирсэн байна. Хүний эрхийн хуулийг уландаа гишгэсэн этгээд балмад явдал болж байна. Үнэхээр хээл хахуул гээд байгаа юм бол бүгд л адилхан байх ёстой. Тиймээс өнөөдөр энэ нам, тэр нам гэлтгүй бүгд монгол улсын иргэн. Н.Энхбаяр ч бидний адил эгэл хүн. Тиймээс бид иргэдээс өмөөрч энд жагсах нь зүйн хэрэг.
Иргэн: Сүүлийн үед энэ хүний хийж буй үйл ажиллагаа ард түмнийхээ төлөө байж чадаж байгаа болов уу. Хүн алдаж болдог. Н.Энхбаяр ерөнхийлөгч байхдаа хийсэн үйлдэлүүд бидний төлөө ч байсан бас эсрэг ч байсан л байх. Гэхдээ энэ бол арай дэндсэн “хүчирхийлэл” гэж бодож байна. Тиймээс бид Н.Энхбаярыг суллахын тулд хийх ёстой бүхнийг хийнэ. Сулалтал нь энд байсан ч яахав.
Иргэн: Сайн ч муу ч энэ хүн төрийн хамгаалатанд байх ёстой хүн. Тэгтэл яаж байна. Ерөнхийлөгч байсан хүнээ олон мянган иргэдийнхээ нүдэн дээр гэрээс нь чирээд гарч байдаг. Энэ улсад чинь хууль гэж нэг юм баймаарсан.
Иргэн: Цэвэр улс төр болж байна. Сонгууль болох гээд энэ олигархиуд бүр улаан цагаандаа гарч байх шиг. Ийм юмны эсрэг ард түмэн үгээ хэлээд хүчирхэхгүй бол үйлдэлээрээ тэмцэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна