Экс тэргүүн хатагтай О.Цолмон хүрэлцэн ирлээ
2012/04/13
Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр өчигдөр хэвлэлийн хурал хийлгэчихээд Сүхбаатар дүүргийн шүүхээр орж, 7 сарын 1-ний үйл явдалтай холбоотой саатуулж, мэдүүлэг авч байгаа сэжигтнүүдийг нээллтэй байцааж, ард түмнээрээ шүүлгэхийг санал болгочихоод дараа нь МАН-ын бас бус гишүүдтэй уулзчихаад аавынхаа гэрийн гадаа ирэхэд нь АТГ-ын ажилтнууд баривчлах гэж оролдоод багахан мөргөлдөөн гарсны дараа Н.Энхбаяр аавынхаа гэр лүү орсон юм. Энэ бол оройн 20 цаг орчимд болсон явдал. Улмаар МАХН-ын гишүүд, дэмжигчид Удирдлагын академийн урдах Мянганы сорилтын сангийн байрны гадаа нэмж ирсээр байсны дотор “Буян” Жагаа, М.Энхсайхан, эрхэм гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, их аварга Д.Дагвадорж нарын олны танил эрхмүүд мөн экс ерөнхийлөгчийн гэргий О.Цолмон хатагтай нар үдшийн 22 цагаас өмнө амжиж Н.Энхбаярын байгаа аавынх нь гэр лүү нэвтэрч чадсан юм.
Экс тэргүүн хатагтай О.Цолмонгийн тухайд бүх цаг үеийн төрийн тэргүүнүүдийн гэргий нар дотроос магадгүй хамгийн хүчтэй, том орон зайтай бүсгүй. Түүнийг Чингис хааны удмын язгуур гарал үүсэлтэй хэмээн олон нийт ярьдаг. Эр нөхрийнхөө найдвартай ар тал, төрийн их ажилд нь гар бие оролцдог байсан энэ хатагтайг сүүлийн үед эр нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа гэх мэдээлэл тэнүүчлэх болсон. Харин энэ үдэш эгэл жирийн хувцастай экс тэргүүн хатагтай нөхрөө бүслэлтэнд ормогц яаравчлан ирж, баривлагдаж явах хүртэл нь дэргэд нь байсан юм. Үргэлж ихэмсэг бардам, хээнцэр дэгжин төрхөөр нь харж дадал болсон бидний хувьд түүнийг ийм эгэл жирийн хувцастай байхыг харах соньхон байсныг нуух юун.    

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • negen tsagt ulsiin haana met yvsan ue duusah ym baihdaa
    2012 оны 04 сарын 13 | Хариулах
Сонин хачин