Н.Энхбаярын эсрэг Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, С.Баяр, Ц.Нямдорж, Сү.Батболд нар
2012/04/13
Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өнөө өглөөний 0.6 цагийн орчимд цагдаа, тусгайгийнхан хүч хэрэглэн баривчилсан балдам хэрэг гарлаа. Эгээтэй хэлмэгдүүлэлтийн он жилүүд, дүр зургийг санагдуулам энэ үйл явдал Монгол төр хүчгүйдэж, намын дарангуйлалд улс орны хувь заяа орсныг гэрчлэх шиг боллоо. Гурав дахь ерөнхийлөгч тэрээр хууль ёсны дагуу төрийн тусгай хамгаалалтад байгаа. Гэвч өчигдөр 20 цагийн үеэс экс ерөнхийлөгчийн аавын гэрийн орчим буюу Удирдлагын академийн урдах Мянганы сорилтын сангийн байрны хашаанд өрнөсөн цагдаа хүчнийхэн болоод МАХН-ын гишүүд, дэмжигчид, Н.Энхбаярын хамгаалагчдын дунд өрнөсөн мөргөлдөөн шөнийн турш үргэлжилсээр үүрээр 5.40 цагийн үед тусгайгийнхан орцны хаалгыг эвдэж, гэрт нь дайран орсноор МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан юм. Энгийн хувцастай тусгайгийнхан түүний аавын гэрт дайрч орж ирэхдээ тэнд суусан Их хурлын гишүүдийн биед хүртэл халдаж, эцэст нь Н.Энхбаярыг гуталгүй оймстой хөлийг нь гозолзуулсаар “өргөж” авч одлоо. Эгээтэй наадамд түрүүлсэн бөхөө дундаа хийж дээшээ шиддэг шиг дүрзураг.
Баривчлагдаасаа өмнө Н.Энхбаяр туйлын тайван байдалтай ТВ9 телевизэд ярилцлага өгөхдөө “Би ер айхгүй байна. Та бүгд ч гэсэн битгий айгаарай. Бүгдээрээ нэгдэж энэ олигархи төрийн эсрэг тэмцэх цаг боллоо. МАНАН-тай тэмцэх цаг боллоо. Энэ бүхний ард Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, С.Баяр, Ц.Нямдорж, Сү.Батболд гэсэн таван хүний эрх ашиг байгаа. Энэ тавын нэрийг би яг одоо ил цагаан хэлчихье. Одоо магадгүй намайг баривчлах байх. Гэхдээ та бүхэн айх хэрэггүй шүү” гэх утгатай яриаг өгсөн юм.  
Хэргийн учиг зангилаа алдарт 7 сарын 1-ний үймээний дараа 7-р сарын 3-нь өдөр тэрээр Ерөнхийлөгч байхдаа улс төрийн намын удирдлагуудтай хийсэн Зөвлөлдөх уулзалтын тэмдэглэл, протокол гэх 300 гаруй хуудастай материалыг ил гаргаж, энэ талаар сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийсэнтэй шууд холбоотой гэж үзэхээр. Учир нь урьд өмнө нь баривчлаагүй байж чухамдаа энэ хурлын дараа яаран, амь тэмцэн, хүч хэрэглэн баривчилсан нь дээрх нэр бүхий эрхмүүдтэй холбоотой ноц бүхий мэдээ, баримт факт Н.Энхбаярт хадгалагдаж байгаа болов уу гэх хар сэжиг төрүүлж байгаа юм.  
    Ц.Элбэгдорж: Тамлагаагаа зогсоо, Баяр аа!
    Ц.Элбэгдорж: Тэр аллагын эздийг тогтоох ёстой. Энэ дээрбичиг хийсэн хийсэн. Ерөнхий прокурорт өгөх, үүнийг өгье. Хоёр дахь асуудал тамлаж байгаа зүйлээ зогсоо Баяр дарга аа! 700 залууг тэнд аваачаад тамлаж байна. Галуун цуваагаар явуулаад, бүгдийг нь зодож байна. Заримынх нь эрүүл мэнд муудсан. Зарим нь нас барсан сурагтай. Энэ зүгээр хүмүүсээс ирж байгаа мэдээ. Тамлагаагаа зогсоо!
    С.Баяр: Элбэгдорж оо, зөв харьцмаар байна шүү, та. Та нэг бага дарга, цэрэгт тушаал өгч байгаа юм шиг ярихгүй шүү.
    Б.Жаргалсайхан: За битгий тэгж хэрэлдэцгээ. Элбэг ээ, тайван.
    С.Баяр: Энэ ийм микрофон тавьчихаар хөөрчихдөг юм.  
    Ц.Элбэгдорж: Чи зүгээр байж бай за.
   С.Баяр: Би нэг санал хэлье. Өнөөдөр Монголын төр засаг энэ болсон үймээн самууны эздийг тогтоохоор ажиллаж байна, ойлгож байна уу? Тэнд садаа тавьж болохгүй шүү. Тамлаж байгаа зүйл байгаа болбол хариуцлага хүлээнэ. Хэн тамласан юм? Гэхдээ нэг ч этгээдийг тэндээс нь шалгахгүйгээр гаргахгүй. Ойлгож байна уу? Түүнд битгий садаа болоорой!  
    Ц.Элбэгдорж: Чи зохиомлоор мэдүүлэг авахаа зогсоо.
    С.Баяр: Чи байна шүү дээ, харин гэмт этгээд гэлбэлзэнэ гэдэг шиг хандаж байна лээ шүү.
    Б.Жаргалсайхан: Элбэгдорж дарга аа, та бол Ерөнхий сайд байсан хүн, намын дарга хүн хариуцлагатай яриарай.
гэх мэтээр тэдний яриа цааш хэрүүлийн шинжтэй хөвөрчээ. Ийм бүдүүлэг, бүгд дор бүрнээ гэм зэмтэй, түүнийгээ хаацайлахын тулд аалзны тор мэт сүлжээнд орчихсон барьцааны маягийн нам удирдлагатай төр дор бид амьдарч байгаа нь гутмаар.  
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    энэ бүхэн элбэгдоржийн хийсэн ажил одоо юу гэж гоё ганган үг хэлэх вэ гээд толгойгоо гашилгаад сууж байгаа худал хэлэхэд ч гэсэн хязгаар бий Элбэг ээ
    2012 оны 04 сарын 17 | Хариулах
  • зочин
    энэ бүхэн элбэгдоржийн хийсэн ажил одоо юу гэж гоё ганган үг хэлэх вэ гээд толгойгоо гашилгаад сууж байгаа худал хэлэхэд ч гэсэн хязгаар бий Элбэг ээ
    2012 оны 04 сарын 17 | Хариулах
  • зочин
    энэ бүхэн элбэгдоржийн хийсэн ажил одоо юу гэж гоё ганган үг хэлэх вэ гээд толгойгоо гашилгаад сууж байгаа худал хэлэхэд ч гэсэн хязгаар бий Элбэг ээ
    2012 оны 04 сарын 17 | Хариулах
Сонин хачин