Хэн нэгэнд ноцтой...

Н.Энхбаярыг баривчилсан үйл явдал яг одоо ард түмнийг айдаст автуулаад байна. Ард түмнийхээ нүдэн дээр ийм ичгүүр сонжуургүй үйлдэл хийх болсон шалтгааныг хүн бүр өөр өөрийнхөө өнцөгөөс харж тайлбар өгч буй биз. Ямартаа ч энэ бусармаг үйл явдал нь улс төрийн зорилготой гэдэг нь тодорхой. Энэ талаар ҮШН-ын нарийн бичгийн дарга Г.Уянга ч сэтгүүлчидэд өгсөн мэдээлэлдээ дурдсан. Ялангуяа өчигдөр төрийн ордонд болсон хэвлэлийн хуралд долдугаар сарын 1-ний хэргийн талаар маш ноцтой баримт дэлгэснээс үүдэн ийм зүйл болж байгаа аж. Тиймээс л тэнд дэлгэсэн материалд хэн нэгний талаар их ноцтой зүйл байгаа учраас ийм зүйл үүсч байгаа гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна