
МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр 06.08 минутад аавынх нь гэрээс албадан баривчиллаа. Энэ үеэр тусгай албаны ажилтнууд Н.Энхбаярын гэрийн хаалгыг цөм цохиж эвдэн орсон. Улмаар бие хамгаалагч нар нь эсэргүүцэл үзүүлэхийг завдсан боловч тусгайгийн ажилтнууд дотогш нэвтрэн орж Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр нарын сууж байсан буйданг хөмрөн газар унагаж Н.Энхбаярыг тусгайгийн ажилчид дамжлан цагдаагийн хамгаалалттай автомашинд хүчээр суулган Төв аймгийн Мөнгөнморьтын хорих ангируу авч явсан байна. Яг одоогийн байдлаар тус газарт байдал намжсан, Цөөн хэдэн цагдаа Н.Энхбаярын гэрийг хамгаалалтад аваад байгаа юм. Мөн МАХН-ын байран дээр хэвлэлийн бага хурал зарлаж “Энэ баривчилгааны үеэр хүний эрхийг зөрчсөн маш балмад үйл явдалыг тусгайгийнхан гаргасан гэдгийг хүний эрхийн хуулч Н.Ичинноров болон МАХН-ын гишүүд хэлсэн юм. Түүгээр ч барахгүй энэ үеэр хуульч Н.Ичинноров болон МАН-ын гишүүд намаасаа гарч МАХН-д орж Н.Энхбаярыг дагахаа мэдэгдээд байна.
Н.Энхбаярыг баривчлах үйл явцаас
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна