
Д.Оюунхорол гишүүн Циркийн барилгыг сумогийн ордон болчих вий хэмээн хардаж сэрдээд сүйд болж яваа сурагтай. Учир нь УИХ-аар циркийн барилгыг шинэчлэх аль эсвэл дахин өөр барилга барих талаар ярьж буйтай холбоотой юм байх. “Циркийн зориулалттай барилга бид дахин барихгүй биз. Байгаа ганц барилгаа өөд нь татаад зориулалтаар нь ашиглах хэрэгтэй. Гэтэл менежентийн хувьчлалаар өгчихсөн” гэж ирээд л бөөн болж суугаа. Уг барилгыг Д.Давгадорж аварга мөнгөөр зодож байгаад авсан гэдэг. Нэг ёсондоо Долгорсүрэн зааны хөвгүүдийн хувийн эзэмшил болсон. Гэвч тухайн үедээ БСШУ-ы яам тэдэнтэй “Зориулалтыг нь өөрчилөхгүй” гэсэн гэрээ хийсэн гэдэг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна