Хил дамнасан соёлын бизнес
2012/04/12
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, соёлын өвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхээ шийдэв. Хурал болдогоороо болж, эрхэм эрх мэдэлтэнүүд хэрэлдэгээрээ л хэрэлдэж өндөрлөв. Тус хуулийн төсөлд “түүх, соёлын биет өвийг судлах, шинжлэх, сэргээн засварлах, хамгаалах зорилгоор холбогдох төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр хоёр жилийн хугацаатай хилээр нэвтрүүлж болно. Шаардлагатай бол жилээр хугацааг сунгана” гэсэн заалт орсонтой холбогдуулан гишүүд хоёр тал болж халуухан маргаан дэгдээж орхив. Тухайлбал Д.Арвин гишүүн “түүх соёлын өвийг хилээр давуулдаг энэ бизнес, та нарын зөвшөөрлөөр өрнөдгийг уг хуулиар баталгаажуулаад оруулж ирсэн байна. Энэ чигээр нь баталбал хэдэн хүний бизнесийг дэмжсэн болж ард нь Монгол Улс хохирно. Хилээр гаргах заалтыг хасах хэрэгтэй” хэмээн байдаг чангаараа бахирсан ч түүний үгийг нохой хуцсан чинээ тоосонгүй .  Харин  С.Ламбаа тэргүүтэй хэдэн нөхөд “Үнэт өвөө гадаадад сурталчилдах хэрэгтэй”  гэж ирээд л үхэр шиг зөрж, үнэт өвөө хилээр чөлөөтэй гулсуулахаар болж олонхийн саналаар төслийг хэлэлцэхээр болов.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин