Нам жим...
2012/04/11
2012 оны улс төрийн сонгуультай холбогдуулж, хамтарсан Засгийн газраас гарах бодолтойгоо АН-ынхан илэрхийлж байсан цаг саяхан. Тухайн үед Сү.Батболд тэдний хийсэн мэдэгдэлд гүн харамсаж  буйгаа илэрхийлээд зогсохгүй “Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг үг бий. Гайхахаар алхам боллоо гэж улстөрчийн болоод хувь хүний хувьд дүгнэж байна”хэмээн  уйлан, хайлан байж салалтын гэрээнд гарын үсэг зурсан. Тэгвэл тэр араас нь харамсаад, халаглаад байсан нөхөд нь эргэж хараад хээв нэг чулуу шидээд зугтсаныг та бид тод санаж буй. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гээчийн юм болж Н.Алтанхуяг дарга өвөр түрүүндээ орж өөлөх юмгүй засгийн газраа аваад явж байсан ч биднийг явсанаас хойш олигтой юм хийсэнгүй гэх ухааны юм ярьж хамтарсан засгийн газрын хамаг муу, муухай бүхнийг Ерөнхий сайдруугаа чихээд сүйд болж байсансан. Түүгээр ч барахгүй цаашид тэмцэнэ энэ тэр гээд ёстой нэг залж өгсөн. Гэтэл эрхэм АН-ын дарга тэр цагаас хойш хамрынхаа үзүүрийг ч харуулсангүй нам жим.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин