
Хэрүүлч, заргачаараа Р.Гончигдорж гишүүний урд хөл тавих хүн бараг үгүй болох шинжтэй. Юун Л.Гүндалай, Ц.Нямдорж. Бяцхан ч болов асуудал гарсан л бол өлгөж аваад өөнтөглөж “чадахгүй бол ажлаа өг, албан тушаалаасаа буу” гээд л ардчилсан намын өмнөөс өмөлзөж, өр зүрх нь эмтрэх хүн түүнээс өөр байхгүй. Нэг үе Ж.Энхбаяр сайдыг албан тушаалаас нь авч хаяхаар баатар зоригт Э.Бат-Үүл андынхаа хамтаар хүчин зүтгэсэн ч амжилтыг эс олсон. Тэгвэл энэ удаа тэрээр Ерөнхий сайдыг өөрийн хүсэлтээр ажлаа өгчих гээд сүйд болж яваа гэнэ. Ийн хэл ам хийх болсон шалтгаан нь өнөөх ухаалаг үнэмлэх, сонгууль хоёртой салшгүй холбоотой юм байх. “Өнөөдөр хэн бүрэн эрх эдэлж байна тэр хүн л энэ ажлыг зохион байгуулах ёстой. Үнэхээр чадахгүй гэвэл өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөх хэрэгтэй” гэж ирээд л уруул амаа цорвойлгож, урт үсээ сагсалзуулж яваа сурагтай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна