Нутгийн зүг...

УИХ-ийн зөөлөн сэнтийд хоёр ч удаа залраад зогсохгүй Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэр дэвшиж азаа үзсэн эрхэм бол Б.Эрдэнэбат. Цагтаа улс төрийг бужигнуулж явсан “Эрэл”-ийн хэмээх тодотголтой түүнийг Монголчууд бараг мартаж буй гэхэд болно. Өнгөрсөн сонгуулиар ялагдал хүлээж парламентын гадна үлдсэн тэр цагаас хойш сүүдэрээ ч цухуйлгахгүй байсан ч саяханаас гэгээн дүрээ үзүүлэх болов. Амьд мэнд яваагаа дуулгахын сацуу сонгууль юу, юугүй болох гээд байхад алийн болгон нуугдаж суухав гэсэн шиг Хөвсгөлөөр нэг Бадарчийн Эрдэнэбатыг сануулаад ирсэн сурагтай. Анх улс төрд хөл тавихдаа л алтан аягатай архи барьж сүр дуулиантайгаар Хөвсгөлийг зорьж өөрийгөө зай завсаргүй рекламдаад сүйд болж байсан. Тэгвэл ирэх сонгуульд ч “Эрэл”-ийн хүү даагаа нэхэхээр сэтгэл шулуудан нутгийн зүг хүлгийн жолоо залах болжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна