
Улс төрд удаа дараа улиран сонгогдсон хашир бурхинуудын нэг бол УИХ-ын гишүүн Р.Раш. 2008 онд сонгуулийн тухай хуулийг батлахад намынхаа нөхдийн хамт гар өргөн батлуулж байсан удаатай. Тэгвэл сонгууль өнөө маргаашгүй болсон энэ үед мөн л Р.Раш гишүүн болон түүний нөхөд сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гээд улангасан бух шиг зүтгэж буй. Үүнээс шалтгаалан тэрээр “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гээч л болж яваа. Ямар сайндаа л Р.Раш гишүүн “бид 2008 онд хуудуутай л шийдвэр гаргасан юм байна л даа. Эндээс бидний дөрвөн жилийн дараа тухайн үедээ л болно гэж хандсаны гай гарч ирж байгаа юм. Энэ байдлыг хойшдоо зайлшгүй анхаарч байхгүй бол болохгүй юм байна гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй” гэж ирээд л харамсаж бас халаглаж суухав дээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна