Хор уршиг
2012/04/10
Сонгуулийн тухай хуулиа бяцхан боловч засварлан баталж, сонгогчдын саналыг аль болох шударга тоолчих машин техник эрж сураад бөөн юм болж суугааг хүн бүр л мэдэж буй. Тэгвэл энэ хуулийн өөрчилөлтөнд дурамчихан хандах нэгэн ч байгаа аж. Тухайлбал Я.Батсуурь гишүүн “Үндсэн хуульд иргэд УИХ-ын төлөөллөө өөрсдөө сонгоно гэсэн заалт байгаа ч энэ хуульд бараг л нам нь томилохоор заагаад өгчихсөн. Үүнээс болоод улстөрийн ноцтой, хор уршигтай нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй.” хэмээн ам нээгээд амжсан. Түүгээр ч барахгүй эрхэм түшээгийн хэлж буйгаар энэ удаагийн сонгууль ч өмнөхийн үр дагаварыг давтахгүй гэхийн нотолгоо байхгүй гэсэн шүү.  
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин