Монголын үйлдвэрчний
эвлэлийн хорооны дарга С.Ганбаатар улс төрийг хатуу шүүмжлэгч гэдгээрээ зартай.
Эх орон ард түмнийхээ төлөө тууштай зүтгэж, нийгэмд тулгараад байгаа асуудлыг
шийдвэрлэхийн тулд жагсаал цуглаан хийдэг ард түмний жинхэнэ Зоригтбаатар.
Тэрээр өнгөрсөн жил буюу оны өмнө “Нийгмийн ардчилал залуучуудын холбоо”-оос
жил болгон зохион явуулдаг салбар салбарын шилдэг залуучуудыг шалгаруулдаг “Алтан
сарнай” наадмаас Шилдэг залуугаар тодорч шагнал гардан авсан нь нүдээ олсон төдийгүй
цаг үеээ олсон шагнал гэлтэй. Харин сүүлийн үед түүнийг МАН-аас батламж гардан
авч Сонгинхайран дүүрэгт нэр дэвшихээр зэхэж байгаа сурагтай. Ямартай ч
Ганбаатарыг хүчтэй өрсөлдөгч гэж хэсэг нөхдүүд нь үзэж байгаа гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна