
Энэ парламентийн хамгийн сүүлчийнх гэдгээрээ үлэмж ач холбогдолтой хаврын чуулган өчигдөр нээлтээ хийж сонгууль хаяанд ирсэн гэдгийг зарлаадхав. Намрын чуулганаа хааж чадахгүй зууралдаж, зунгааралдаж бөөн юм болж байсаныг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс энэ чуулганаар юу ярьж, юу хийхийг хүлээх хүн цөөнгүй байгаа болов уу. Ямартаа ч Д.Дэмбэрэл дарга нээлтийн үеэр хэлсэн үгэндээ ч энэ талаар илүү онцолсон. “Энэ удаагийн чуулган нөхцөл байдлаас улбаалсан өөрийн онцлоготой байдалд явагдах нь тодорхой. Манай ард түмэн төрд төлөөлөгчөө сонгох ээлжит сонголтоо хийх гэж байна. Үүнд зохих бэлтгэл ажил хэрэгтэй. Энэ хаврын чуулган биднээс шаргуу, шуурхай ажиллагаа шаардана гэсэн үг” хэмээсэн юм. Үнэхээр ч тэдэнд дахин сонгогдох чин үнэнч зорилгодоо хүрэхийн тулд энэ чуулганаа ашиглаад олигтойхон юм хийгээд олноо хүндлэгдэх нь юу юунаас илүү чухал.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна