Зөөлөн газардаарай
2012/04/05
Сонгуулийн сүр дуулиант өдрүүдийн нэгэн чимэг болж даян аварга Г.Өсөхбаяр давхар гишүүнчлэлийн эгнээ гээчийг бий болгов. Саяхан л МАХН-ын үүдийг нь манаж үнэнч байхаа андгайлж, үлэмж том мутараараа гар, хөлийн үсэг зураад сүйд болж байсаныг санах хүн олон. Тэгвэл мань хүн хорвоод ховорхон төрсөн аварга том биеэ хоёр хуваахаар шийдэж МАН-ын үнэнч албат болсон сурагтай. Сонгууль дөхсөн учир хэн ч байсан хамаагүй өдөөс нь хараад инээсэн бүхнийг өөрийн намын харьяалалд багтаах болсон энэ цаг үед түүнийг голох нам, эвсэл гэж үгүй. АН-ынхан хүртэл “аваргаа нааш ир” гэж л байгаа байх. Ямартаа ч бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг ч мань хүн улс төрийн өндөр босгонд уналт хийх нь тодорхой болов. Зөөлөн л газардаасай даа зүлэг ногоон дэвжээнээс тань тэс өөр гэдгийг сануулхад илүүдэхгүй биз ээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Songuulid byartai ni gardag bolsiimuu
    2012 оны 04 сарын 06 | Хариулах
  • Arai ch dee
    2012 оны 04 сарын 06 | Хариулах
  • usuhuu
    saihan buh shuu surdmeer hiimortoi bga deeree ursulduud gar gar medeej garana
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • osohoo bn
    yoe songuuli bvr bolhoo bjee
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
Сонин хачин