
АН-ын дарга Н.Алтанхуяг сонгуулийн “шоу”-гаа улаан цайм хийж эхлэв бололтой. Айж, ичихээ ч мэдэхгүй худал үнэн зар түгээж хурал тасалсан хэмээн нөгөө намыхаа нөхөрийг муулж, шоолоод бөөн юм мандуулж сууна. Уг нь Ц.Нямдорж, Х.Баттулга нар хэрэлдэж уралцаад тун ч завгүй байсан бол одоо харин хоёр намын дарга нар хонь чонын замналаар явах болсоныг мань хүн олноо зарлаадхав. Монгол Ардын Намд албан ёсоор бичиг илгээгээгүй, Ерөнхий сайд С.Батболдод энэ тухай огт дуулгаагүй болохыг МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Амарбаясгалан тэр дор нь баталсан . Гэвч Н.Алтанхуяг хэлэлцэж тохироогүй хэвлэлийн хуралд зориуд гүйж ирчихээд “Ерөнхий сайдыг уриад байхад тоосонгүй” хэмээн уйлагнаж суух нь үнэхээр зохимжгүй. Ёстой л нэг “Ичсэн хүн баавгай ална” гээч болж мань дарга улаа бутарсан нүүр гаргачихаад хүүхэд нохойн доог болохоор юм ярьж, хэлж байсаныг өчигдөр орой монголын ард түмэн нүдээрээ үзэж, чихээрээ сонссон гэдэгт найдая.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна