
“Шинэ цагийн хэлмэгдүүлэлт эхэллээ” хэмээн олон жил төр түшилцэж, удаа дараа улиран хууль зүйн сайдаар ажиллаж байгаа хүний амнаас гарамгүй үгийг мань мэнгэт сайд хээв нэг хэлж сууна. Ц.Нямдорж сайд Х.Баттулга гишүүнтэй тулга тойрсон хэрүүлийн алим шидэлцэж байгаатайгаа хамааруулан хэд хэдэн удаа хэвлэлийн хурал зарлаж ийн ярьсан, хэлсэн бүхнийг нь сонссон цэцэрлэгийн хүүхэд ч инээд нь хүрч суугаа. Хүүхэд нохойн доог болох юмаа өөрөө хийсэн сайдын бодлоор бол өнөөдөр Монгол улсад хуульт төр гэж байхгүй, хууль үйлчихээ байчихсан мэтээр ярьж байгаа нь өөрийгөө төдийгүй, өнөөгийн хууль зүйн яамаа онигоонд хутгаж орхив.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна