
Х.Баттулга гишүүний “балиашиг” бага багаар нэмэгдсээр л. 76 хэрүүлчийн нэг Л.Гүндалай анхлан гишүүнийг өмөөрч, өмөлзөөд сүйд болж байсан бол энэ удаа эрхэм гишүүн С.Эрдэнэ түүний талд бөндөгнөх болов. “Ц.Нямдорж сайд Монголын төр 200 жил урьд хөршийн хаяанд байгаа. Ялангуяа сүүлийн 20 жил” гэж тэнэгтсэн. Гэтэл энэ хүн сүүлийн хорин жилийн 16-д нь төрийн хэрэгт хошуу дүрж суусан байж ингэж ярих нь үнэхээр муухай, “баба” гээд л ёстой нэг алж өгөв. Түүгээр ч барахгүй “Х.Баттулга гишүүн бодлого нь батлагдчихсан атал нь явахгүй байна гэж бодит үнэнийг хэлж байгаа. Харин нөгөөх нь өөр зүйл ярьж байгаа” гээд л жүдочин гишүүнд хир халдаахыг хүссэнгүй бололтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна