“Суперман”-ууд халзагнана
2012/03/31
Сүүлийн үеийн “суперман”-ууд хэмээгдээд байгаа Х.Баттулга, Ц.Нямдорж нар өнөөдөр орой халзагнахаар болсон сурагтай. Сонгууль дөхөөд ул, улаа шагайж суух нь угаасаа л хэвшил болсон зүйл боловч мань хоёрын хувьд үгүй гэнэ шүү. Хэн нь ариухан амьтан болохоо шийдэх гэж АТГ-ыг хүртэл ажилтай болгоод хаясан. Х.Баттулга “Засгийн газрын гишүүд авлига авсан” хэмээн мэдэгдээд холбогдох баримтуудыг АТГ, УЕП-т өгөөд байгаа. Харин Ц.Нямдорж “Х.Баттулга төмөр замын нууц гэрээ байгуулсан” гэж ирээд л муу, муухайгааг нь тоочиж суугаа. Ямартаа ч сонгууль хүртэл хийх юм олдохгүй тэгж ингэсгээд арга саам хийж “Би, чи” дээрээ тулаад байгаа гишүүд маань оройхон тийш ширүүхэн тулаан хийж энэ бүхний сүүлчийн цэгийг хатгах бололтой.  Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцох дуэтийн хэн нь хэнийгээ рингэн дээр нам цохихыг харах хүсэл өөрийн эрхгүй бадарна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин