
Сиамын ихрүүдийн эсрэг энэ биеэ хайр, найргүй зориулж яваа эрхэм бол Н.Энхбаяр. Дэл, сул улс төрийн зорилготой хөдөлгөөнүүдийг ивээлдээ авахаас эхлээд л улс төрийн хатуу самрууд гэгдэх М.Энхсайхан, Б.Жаргалсайхан мэтийг хүртэл үүрэндээ урьчихсан байгаа болохоор түүнийг гэх хүмүүсийн цуваа ч тасрахгүй хөвөрсөөр... Саяхан түүний өрхийг татаж, галыг нь ноцоохоор МУАЖ Н.Сувд очсон бол баганыг нь түшэж, биеийг нь хамгаалахаар МУГТ, даян аварга Г.Өсөхбаяр тангараг өргөсөн. Түүгээр ч барахгүй Н.Энхбаяр дарга "Хүний нөөцийн алтан сан” гээчийг байгуулж МУ-ын хөдөлмөрийн баатрууд, Улсын Баатрууд, Академичид, Эрдэмтэд, Гавьяатуудыг МАХН-аас бүх шатны сонгуульд нэр дэвших урилгыг гардуулж яваа сурагтай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна