Хөгшин азарга
2012/03/30
Энэ жилийн сонгуулиар Ховд аймагт нэр дэвших эрхмүүдийн нэр бараг тодорхой болсон. Нутгийн брэнд гэж болохоор улс төрийн буурьтай, суурьтай түшээдийн нэг УИХ-ын дарга  Д,Дэмбэрэл тэргүүтэй хурдны морьд аль хэдийнэ сунгаандаа гарсан гэх. Олон жил ордондоо оршин тогтносон  Д.Дэмбэрэл даргын хувьд бараг хамгийн их найдвар гэж болохоор хөгшин азарга. Саарал ордны сандал бөглөгчдийн хамгийн хөгшин нь тэр. Хэдийгээр тэтгэвэртээ гараад Ерөнхийлөгч асан Н.Багабанди шиг сугааль айлдаж, өнгөрсөн амьдралаа түүх болгон бичиж суух хэрэгтэй гэж түүнд ойр дотныхон нь зөвлөдөг ч тэр арай л болоогүй аж. Учир нь тэр “Дэмбэрэл дарга бол Ховдчууд  бидний өмч”  хэмээн аймгийн Засаг дарга Г.Нямдаваа  нутгийн иргэдтэй хийсэн нэгэн уулзалтан дээр хэлснийг дам сонсож баярлаж хөөрсөндөө байраа тавьж өгөхийг хүсэхгүй байгаа гэнэ.  
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин