
УИХ-ын гишүүн Батж.Батбаяр улс төрийн тавцанд үеээ элээж суугаа эрхмүүдийн нэг. Тэрээр дөрвөн хүүгээрээ бахархаж, онгирох дуртай гэнэ. “миний дөрвөн хүү Монголын тэргүүн баяны тоонд ордог” гэж ирээд л уулзаж, учирсан болгондоо сагсуурч суудаг аж. Харин эрхэм түшээгийн хувьд бусад нөхдийнхөө адилаар гахай үүрч ганзагийн найманд хөл тавьж улмаар улс төрд орсон гэдэг. Гэвч Батж.Батбаяр гишүүн өөрийн карьераа бага ч болтугай өсгөхийн тулд “би гахай үүрч үзээгүй. Харин ч хими цэвэрлэгээ ажиллуулж хүмүүст үйлчилж байсан. Анхнаасаа л ард түмэндээ үйлчилсээр ирсэн одоо гэсэн ард түмнийхээ төлөө л морь мал мэт зүтгэж байна” гэх ухааны юм ярьж явдаг гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна