Шударга бус нийгэм
2012/03/29
Улс төрд орж чадалгүй харамсалтайгаар хасагдсан эрхмүүдийн тоонд Н.Болормаа хатагтай зүй ёсоор багтана. Тэрээр олны хараал ерөөл дунд он жилүүдийг үдсээр одоо бүр залхаад буй гэнэ. Болдогсон бол аль нэг улсаас улс төрийн цагаачлал гээчийг хүсээд амар жимэр аж төрөхийг тэр илүүд үзэх болсон гэнэ. Болормааг ийм зүйлрүү хөтөлсөн гол буруутан нь М.Энхболд гишүүн аж. “М.Энхболд гэдэг хүнийг шүүмжилсэнийхээ төлөө олон жил доромжлууллаа, дарамтлууллаа, арга бараад гадаадад гарах юм уу... Би хэдэн жилийн дараа хэлмэгдсэн гээд цагаатгах ажлыг удирдах газар өргөдөл гаргах юм байна л даа” хэмээн ярьж улс төрийн карьераа алдаад буй түүнд энэ нийгэм шударга бус санагдахаас ч яах билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин