Зурагчин Хуяг
2012/03/29
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Монголдоо сайхан аялцгаая” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан гэнэ. Гэхдээ мань хүн зураг авахын тулд Монгол Улсын дархан хилийг хээв нэг алхсан сурагтай. Дорнод аймгийн Ульханы заставаар хил зөрчиж, Ульхан уулан дээр гарч Онон мөрний зургийг дарсан тухайгаа хэвлэлээр нэг цацаж гавьяа байгуулсан юм шиг баатар царайлж суусан. Ямартаа ч эрхтэй, дархтай хүмүүс ч цаана л нэг зандрагатай байдгийг зурагчин Хуяг өөрийн биеэр харуулав. Мань мэт очоод ганц зураг дарчихая гэвэл хил давлаа, зөрчлөө гээд л бөөн юм болж, аягүй бол нөгөө сайд дарга нар нь мэргэн бууч бүхий хоёр салаа ротоо хойноос илгээхдээ тулах биз.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин