
Ц.Нямдорж, Л.Гүндалай нар хонь чонын замналаар явж буй улс төрийн хосууд. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр нэгнийхээ муу муухайг дэлгэсээр урт удаан он жилүүдийг элээж буй. Энэ удаа ч гэсэн эрхэм Л.Гүндалай андынхаа эсрэг би хонь уу, чи хонь уу хэмээн сууна. Учир нь Х.Баттулга гишүүний эхлүүлсэн бантанг тэр хутгаж байгаатай холбоотой. Түүний ярьж буйгаар бол Ц.Нямдорж бодит байдлыг илэрхий гуйвуулаад байгаа гэнэ. “тэр хүн "MCS""-ийн байранд амьдарч байгаа. Тэндээ түрээс төлж амьдардаг гээд байгаа. Миний амьдарч байгаа байр тэр байрыг бодвол хямдхан. Манай байрны сарын түрээс нь доод тал нь дөрвөн сая төгрөг байдаг гэсэн. Тэгэхээр тэрний хөлсөлж байгаа байр дөрвөн саяаас илүү өртөгтэй гэхээс хямдхан биш.” гэж ирээд л Мэнгэт сайдын эсрэг үгэн бороо цутгахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Ямартаа ч Нямдорж “MCS”-ийн байранд амьдарч байгаа нь мань хүний хардлагыг төрүүлээд буй аж. Түүгээр ч барахгүй Х.Баттулга гишүүний улаан “балиашиг” болсон гэнэ. Юм л бол “Баттулгын зөв, зөв. Чиний зөв. Зөв ш дээ.” л гээд байгаа юм байх.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна