
Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайд болоод удаагүй байхдаа “Үймээн болбол цэрэг хөдөлгөнө” гэх агуулгатай зүйл ярьж, “Нийгмийн айдаст автуулсан” гэх үндэслэлээр Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар огцруулах хүсэлт УИХ-д тавьж, дэлхийн хамгийн богино хугацаанд суусан сайд болох шахсан. Азаар МАН-ын ах нар нь өмөөрч, өмөлзсөөр байгаад аваад үлдсэн ч мань хүний эхлүүлсэн төрийн нууц түмэн дунд түгээд байгаа сурагтай. УИХ-ын гишүүн Р.Гочигдорж “Ж.Энхбаяр улсын нууц задруулсан” хэмээн Ерөнхий сайдад асуулга тавьсан билээ. Тус асуулгад Сайд Ж.Энхбаярыг огцруулахтай холбоотой асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэх үед мэргэн буучидтай холбоотой мэдээллийг тараасан байна. Энэхүү мэдээлэл нь бүлгийн гишүүдэд тараад зогсохгүй, өдөр тутмын сонинд бүрэн эрхээрээ нийтлэгдэж төрийн нууц нь замхарав бололтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна