МАН-ынхан булшлагдсан
2012/03/27
Б.Жаргалсайхан гэж энэ эрхэмийг улс төрийн хүрээнд хааяа нэг даацтай хатуухан үг хэлчихдэг гэлцдэг. Тэрээр өмнөх сонгуульд харамсалтайгаар хасагдаж битүүхэн гомдолтой үлдсэн. Үүнээсээ болж засгийн газрын эрхмүүдийг газар доогуур ортол муулж явдаг гэх болсон. Тэгвэл Буянгийн Жагаа саяхан 25-р суваг телевизийн “Дуусддаггүй яриа” нэвтрүүлэг оролцохдоо УИХ-ын Д.Энхбаттай ам муруйгаад амжив. “Чиний үнэнч найз охин С.Оюун чинь улс төрд увайгүй үйлдэл хийж гарч ирсэн. Дахин ард түмэн энэ мэт луйварчдыг сонгомооргүй байгаа юм” гэж ирээд л Оюунтай холбоотой бүхнийг хөөрхий муу Энхбатруу чихиж дайрч ширүүхэн тулаан үүсгэсэн. Түүгээр ч барахгүй мань хүн МАН-ынхан гэж хэн юм бэ? Зүгээр л сайхан нэр зүүсэн улс. Тэр МАН-ынхан чинь аль хэдийнэ түүхтэйгээ хамт булшлагдсан улс. Эд нэр бол зүгээр л олигархиуд байгаа юм гэхчлэн муу, муухай бүхнийг ярьсаар нэвтрүүлгийг дуустал гараа гозолзуулав.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин