Хуулиа түр март
2012/03/27
Өршөөлийн хуулийг анх санаачилж баталсан эрхмүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан. Тэрээр энэ хуулиа түр зуур мартахаар шийдсэн бололтой Долдугаар сарын 1-нд Монголын төр лонх тавиад буудаж байгаатай ижил иргэдээ буудчихсан. Тиймээс л тэр генерал, хурандаа нарт өршөөл үзүүлэх шаардлагагүй хэмээн үзэж байгаа аж. Түүнээс гадна таван хүний амийг авч одсон энэ хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа нь монголын төр сульдсандаа биш харин цагдаагийн генералууд, хурандаа нар өөрсдөө сульдсан байгаатай холбоотой хэмээн тайлбарлав. Ямартаа ч Г.Баярсайхан гишүүн хуулиа түр мартагнаж энэ асуудлыг шийдхээр зориг шулуудав бололтой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин