
Хүссэн хүсээгүй сонууль болно. Улс төрчдийн хэлсэн үг, үйлдэл бүрийг сонгуультай холбож сайн, муугаар хэлдэг нь жам мэт болж. Сонгууль гэх энэ зүйлд манайхан ингэтлээ дургуй болж, ам булаалдан зөв, буруугаар хэлж байгаа нь харамсалтай. Угтаа бидний хамгийн чухал элч нар. Жил бүрийн сонгуулийг сайхан болно байх гэж итгэсээр энэ байдалд хүрсэн ч байж магад. Харин энэ жилийн сонгуульд ард түмэн ихээхэн итгэл найдвар өгч байгаа гэнэ. Учир нь эмэгтэйчүүдийн квот нэмэгдсэн, тэднийг улс төрд хүч түрэн орж байгаад эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд ч сэтгэл хангалуун байгаа аж. Саяхан буюу цагаан сарын өмнө улсын их хуралд суулдалтай гурван намын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган болж эмэгтэйчүүд хүчээ нэгтэж чадсан. Тэднээс олонд танигдаж, нийгэмд байр суурь эзэлсэн нь цөөхөн ч хийж бүтээхийг зорьсон нь олон гэдэг нь тус чуулганы үеэр харагдаж байсан.
АН-аас АЭХ-ын ерөнхийлөгч Ц.Оюунгэрэл, НИТХ-ын төлөөлөгч С.Одонтуяа нар намынхаа гол найдвар нь болж байгаа бол МАН-аас хэн нь тодорхой бус гэсэн яриа ч явж байлаа. Юутай ч АН-ын лидер бүсгүйчүүд энэ оны сонгуульд ихээхэн итгэл, эрч хүчийг тээсээр их сунгаанд орох бололтой. С.Одонтуяа ,Ц.Оюунгэрэл нар нь 2008 оны Их хурлын сонгуульд хүч үзчихсэн туршлагатай улс төрчид. Хэвлэл мэдээллээр өгч байгаа жинтэй ярилцлагууд, С.Одонтуяагийн “Шантарч үл болно”, Ц.Оюунгэрэлийн “Миний ажлын Ноу-Хау” номноос тэдний ажил хэрэгч чанар, нийгмийн сайн сайхны төлөө гэсэн сэтгэл, зүтгэл тод харагддаг. Харин МАН-ын эмэгтэйчүүдэд эмэгтэй улс төрчийнх нь хувьд иргэд нааштай ханддаг ч дэд сайдын томилгооноос эхлэн мөнгөөр бүгдийг зохицуулж буй байдал нь бусдыг нүүрээ буруулахад хүргэж байгаа аж. Учир нь олны итгэл даасан улс төрч байна гэдэг зөвхөн мөнгөөр хэмжигддэггүйг АН-ын эмэгтэй улс төрчид харуулаж, улмаар иргэдийн сонголтд нөлөөлж мэдэхээр байна.
Сэрүүлэг сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна