
Х.Баттулга гишүүн АТГ-т шалгуулна хэмээн хэд хэдэн нөхрийн зүрхэнд шар ус хуруулаад амжсан.Тэгвэл энэ талаар Ц.Нямдорж сайд хэвлэлийнхэнд хандаж хэрэг хийгээгүй энхийн цагаан тагтаа гэдгээ дуулгав. Тэрээр “2011 оны арванхоёрдугаар сараас эхлээд төмөр зам бас 100 мянган айлын орон сууц барихад Ц.Нямдорж садаа болж байна, ажил хийлгэхгүй байна гэсэн яриаг Х.Баттулга гишүүн удаа дараа хэлж байсан. Засгаас гараад явсных нь дараа хойноос нь чулуу шидэхгүй байхыг их хичээсэн. Гэхдээ тэсэхгүй нь... ” гэж ирээд хамаг байдаг сайн сайхан юмаа хамж, шимж ярив. Ялангуяа Х.Баттулга ги¬шүүн шууд нэвтрүүлэгт орол¬цох үеэрээ түүнийг таван сая төгрөгийн түрээсийн байранд амь¬дар¬даг гэсэнд няцаалт хийсэн юм. “Тэр чинь худ¬лаа. Би байрныхаа ашиг¬лал¬тын зардлыг л төлж байгаа. 300-гаад мянган төгрөг байдаг. Төлбөрийнх нь баримт байна. Би хэзээ ч худал хэлэхгүй. Дөрөв, таван саяар мөнгө төлөөд хөлсний байранд амьдарч баяжсан “дурак” хаана байдаг юм. Жилийн 60 сая төгрөг. Тэр мөнгөөрөө хоёр давхар байр барьсан нь хамаагүй хямд тэгээд ч амар” хэмээсэн. Ямартаа ч Ц.Нямдорж сайд Х.Баттулга гишүүнийг үндэслэлгүй юм ярьсаныхаа хариуцлагыг өөрөө хүлээхийг санал болгов.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна