
Улс төр бизнес хоёрыг хослуулж яваа эрхэм бол Увс нутгийн унаган хүү Б.Чойжилсүрэн. Угтаа бол дөрвөн жил шахуу унаган нутгийнхаа зон олны төлөө морь мал мэт зүтгэж яваа нэртэй. Тэрээр ирэх сонгуульд нэр дэвшихгүй ч байж магадгүй гэнэ. Учир нь сонгуульд ямар нэгэн бизнес эрхлэдэг хүнийг нэр дэвшүүлэхгүй хэмээн хэлэлцсэнтэй холбоотой аж. Чойжилсүрэн түшээ “Би ямар өөрийгөө өмөөрөлтэй биш. Бизнес хийдэг хүн УИХ-д орж болохгүй гэвэл би больж л орхиё.” хэмээн шударга царайлсан сурагтай. Уг нь хүнийг бизнес хийдэг, эс хийдгээр ялгаварлах нь тийм ч оновчтой санаа биш. Тэртээ тэргүй энэ УИХ-ын гишүүд бүгд өөрсдийн гэсэн пүүс, компианиудтай. Ямар “Рот”-оор нь хөөгөөд явуулалтай биш.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна