Сүржин фракцуудын сүүлч нь Ч.Улаан байгаасай
2012/03/20
Улс төрийн намууд дотор сүржин нэр, уриалгатай фракцууд туншиж буй. АН-ын харьяалалтай  “Шонхор”, “Мөнх тэнгэр” гээд л лут нэртэй фракцууд улс төрийн өргөөнд мэндэлсэн. Харин саяхан МАН-аас Д.Тэрбишдагва, Р.Раш,Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд  “Соёмбо” хэмээх фракц байгуулахаар шийдэв. Энэ мэтчилэн засгийн толгойг илж суугаа эрхмүүд дотроо хуваагдсаар бүр сүүлдээ нам биш фракцууд улс төрийг хүчин болох шинжтэй дэг. Тэдний цувааны үргэлжилэл нь УИХ-ын гишүүн, Манлай уяач Ч.Улаан. “Нам гэдэг бол үзэл бодол, үйл ажиллагаа нэгдсэн хүмүүсийн нэгдэл байдаг. Хэрэв тэр нэгдэл өөр зорилготой байвал нам тэртэй тэргүй тарж бутарна. Фракц байгуулж болохгүй гэх үндэс байхгүй учраас надад ямар нэг асуудал тохиолдвол ул суурьтай, эргэж буцахгүйгээр мөн л ийм шийдвэр гаргана.” хэмээсэн удаатай. Ямартаа ч энэ олон фракцууд байгуулагдсанаар тийм ч сайхан үр дагавар авчирахгүй нь тодорхой.Иймээс Ч.Улаан гишүүн энэ бүгдийн сүүлийг мушгиад үлдээсэй л гэж найдая.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Иргэн
    Амжилт хүсэе бие даагаад юм уу ууган нам МАХН аасаа нэр дэвшээд өөрсдийгөө нам гэж бодоод байгаа МАН нөхдүүдэд харуулаад өг таныг дэмжээд явах МАН олон мянган залуу гишүүд чинь байгаа шүү
    2012 оны 04 сарын 06 | Хариулах
Сонин хачин