Шинэ цагийн Монгол хөрөнгөтнүүд хэрхэн яаж хөлжиж баяжсан түүх хэн бүхэнд сонин байх нь лавтай. Аливаа том бизнесийн цаана баг өмсөж, зүсээ хувиргасан төрийн түшээд байдаг нь хачирхаад байх зүйл нэгэнт биш болжээ. Тэдгээрийн заримтай нь танилцъя.
М.Энхболд ба “ЭКО КОНСТРАКШН”
“Эко констракшн” хэмээх барилгын компани 2000-аад оноос хойш хүч түрэн орж ирж хотын аль өнгөтэй, өөдтэй газар дэгжин гоё байшингууд барих болсон. Чанаргүй барилга, мисс найз охидоороо алдартай “Эко констракшн”-ы С.Нямдаваа гэгч шавилхан залуу эр бий. Түүхий эдийн ченжээр бизнесийн гараагаа эхэлсэн түүнийг гэрлийн хурдаар бизнесийн талбарт орж ирсэн хэмээн тодорхойлох нь элбэг. Боловсрол мэдлэг, удам судрын хувьд гайхуулаад байх юмгүй энэ эр хар залуугаараа хөрөнгөжиж, хэл аманд орсон ч гэсэн ял зэм хүртдэггүй нь арын том “мотор”-той нь холбоотой гэдэг. Түүний ард Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд байдаг нь одоо нэгэнт нууц биш болжээ. Хотын фракцийн ахлагч гэж болохоор энэ эрхмийг “газарчин” хэмээн цоллодог нь учиртай. Улс төрийн тавцанд томоохон үүрэг рольтой, хувьсгалт намын гурван Э-ийн нэг гэгддэг тэрээр хашир, нухацтайгаараа алдартай. Тиймдээ ч гуч ч хүрээгүй, элдэв амбицгүй, бас ч гэж сэргэлэн, сүйхээтэй залуу эрийг олж харан урдаа барих “халхавч” хийсэн нь “Эко”-гийн Даваа юм.
Сэтгэгдэл байхгүй байна