
ИЗНН олон даргатайг хүн бүр л мэднэ байх. Тэдний нэг дарга нь УИХ-ын гишүүн Д.Энхбат. Энхбат дарга алдаатай засаглалын талаар үргэлж ярьж явдаг гишүүдийн нэг. Учир нь МАН, АН хоёр ах дүүс шиг эв найрамдалтай болж УИХ-д З.Алтай, С.Оюун, Д.Энхбат нараас өөр сөрөг хүчин үлдээгүй болохоор л тэр. Уг засаглалыг Будда, Есүс тэнгэрээс бууж ирээд засахгүй ядхад МАН, АН гэнэт ухаан ороод ариун замаар явж, авилга авахаа болиод ч нэмэргүй болох нь батлагдсан.Өрсөлдөөнтэй байж л юм сайжирдаг учраас бидэнд өрсөлдөөн хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш эд нар шиг “Сиамын ихрүүд” болон суухыг хэлээд байгаа юм биш гэдгийг тэр хэвлэлээр бараг наснаасаа ч их ярьсан. Харин түүний тавьж буй хамгийн гол асуудал нь бид байгалийн хуулиа дагах амьдрах явдал гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна