УИХ-ын гишүүдийн утасруу залгасан дуудлагын 99 хувь нь гуйлга байдаг гэнэ. Энэ нь ч үнэний ортой юм байх. УИХ-ын гишүүн Ц.Батбаярт хандсан дуудлагын бараг дийлэнх нь тусламж, гуйлга горилогсод байдаг аж. Сургуулийн төлбөр байхгүй, Сургалтын төрийн санд хандаад өгөөч, Хууль хяналтын байгууллагад хандмаар байна туслаач гэсэн олон хүсэлтэнд Батбаяр гишүүн аль болох туслахыг хүсдэг гэнэ. Харин эрхэм түшээ маань ганц тусалж чаддаггүй зүйл нь мөнгөн гуйлга аж. Яахав заримдаа унааны мөнгөгүй хүмүүст 20, 30 мянган төгрөг бол шиддэг ч 200, 300 гэвэл харин байхгүй гээд тас гүрийдэг сурагтай. Уг нь улс төрийн гал тогоонд бол энэ мөнгө зүгээр л нэг хоолонд орох төдийхөн биз. Гэхдээ гуйсан бүхэнд гар тэнийгээд байна ч гэж юу байх билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна