
Н.Энхбаярын засгийн үед Увсынхны лоббигоор улс төр хэмээх их айлын үүдийг татсан эрхэм бол Ч.Хүрэлбаатар. Энэ үеэс эхлэн түүний улс төрийнх нь карьер зогсолтгүй өсөн дэвшиж ерөнхий сайдын зөвлөх болтолоо суга үсэрсэн гэдэг. Сангийн дэд сайд, Түлш эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн болж улмаар Сү.Батболдын засгийн газрийн Хэрэг эрхлэх газарт даргын суудлыг нь бөглөсөн адтай дамшиг.Түүнийг Ч.Хүрэлбаатар гэхээсээ илүү “Тендерчин” Хүрлээ гэвэл хүмүүс бараг андахгүй биз. Түлш эрчим, хүчний сайд байхдаа мань Хүрлээ салбартаа зарлагдсан ихэнхи тендерийг өөрийн нам болон танил тал, хамаатан садангууддаа давуу эрхээр өгч, түүнээс хишиг хүртэж тендерээс төрсөн тэрбумтануудын жагсаалтанд орсон. Энэ тэндэхийн тендер бүр л түүний гараар дамжиж, халаасыг нь мялаагаад өнгөрдөг аж. Ямар сайндаа л хүмүүс “ Хүрэлбаатарын баяжсан, ард түмний ядуурсан хоёр яг тэнцэнэ” хэмээн хошигнож суухав дээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна