Зэрлэг “ПИАР”
2012/03/16
Саарал чоныг хамгаалах талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас өөр хэн ч ам нээдэггүй. Энэ талаар хуулийн төсөл өргөн барьж байсан гэдгийг ч мэдэх хүн олон биз. Тэрээр саарал чоноо хоморголон устгаж буй явдалд асар их эмзэглэдэг гэнэ. Үүнээс болж нэг ширээнд тохой нийлүүлэн суудаг эрхэм ангийн андууддаа хүртэл хатуухан үг хаясан сурагтай. Ямар сайндаа л  “Сонгууль дөхөхөөр бүгд л улс төржиж, ялангуяа улс төрчид нь байгаль хамгаалах төрийн экологийн бодлогоосоо ухарч ан амьтдаа хэдэн зуугаар нь устгаж зэрлэг “пиар” хийж байна. Энэ бол нийгмийн эмгэнэл. Улс төрийн увайгүй үйлдэл ”  хэмээн ярьж суухав дээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин