Нүгэл үйлдэхээс үнхэлцэгээ хагартал айдаг гишүүн
2012/03/15
УИХ-ын гишүүн банкир
О.Чулуунбат нүгэл үйлдэхээс эмээдэг гэнэ. “Төрийн мөнгөөр бизнес хийх нь бидний
үр хүүхдэд хор хөнөөлтэй учир хожим гарах үр дүнг нь тооцоолох хэрэгтэй. Ливид
олон жил төрийн мөнгийг гэр бүлээрээ идсэн Каддафийг үр хүүхдүүдийнх нь хамт
ард түмэн нь цээрлүүлсэнийг бид нүдээрээ харлаа. Энэ бол том сургамж. Ард түмнээ
басамжилж улс орныхоо баялгаар баяжвал ийм л хариуг бид хүртэнэ. Тийм учраас нүгэлгүй,
ил тод амьдрах ёстой” хэмээн сургаал айлдаад амжсан. Ямартаа ч Чулуунбат гишүүн нүгэл үйлдэхээс үнхэлцэгээ
хагартал айдаг бололтой. Түүнийг айдасдаа үнэнч байж, үр хүүхдийнхээ төлөө ил
тод амьдарна гэдэгт итгэх л үлдэх шив.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна