Авааль эхнэрээсээ болж АТГ-т
2012/03/14
АТГ-т шалгуулж буй засаг дарга нарын цуваа үргэлжилсээр л... Хамгийн олон жил буюу 11 жил засаг ноёноор ажиллаж Говь¬сүмбэр аймгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн эрхэм бол Ж.Баянмөнх. Цагтаа өлөнгийн ченж байсан тэрээр эрх мэдлээ дур мэдэн ашиглан олон арван тушаал, шийдвэр гаргаж чамгүй хөрөнгөжсөн гэнэ. Түүний нэгэн жишээ нь авааль эхнэр А.Оюундаа үйл¬чил¬гээ¬ний зориулалтаар 15 жилийн хуга¬цаатай эзэм¬шүүлэх эрх бүхий Засаг даргын Тамгын газрын дэр¬гэдэх 0.04 га газар аж. Нийслэл хотод хоёр  байртай, жилдээ 100 саяын орлоготой, өөрийн эзэмшилд  долоон газартай гээд л түүний хуримтлуулсан хөрөнгийг АТГ шалгаж байгаа гэнэ. Тэр бүү хэл засаг даргын авилга, энэ тэртээ холбогдсон бор шувуу Говьсүмбэрээр нэг нисдэг сурагтай. Баянмөнх дарга удирдлага доорх ажилтнууддаа дарамт шахалт үзүүлсэн хэрэгт буруутгагдан  Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр 30 хоног  “Цагдан хорих” төвд орсон ч эрүүл мэндийн улмаас батлан даалтад гарч байсан удаатай. Юутай ч засаг ноён энэ их хөрөнгийг залгисан нь тогтоогдвол аавын хаалга татсан алдарт дарга нарын тоог нэгээр нэмэх юм.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин