Гантогтох гарьд зодог, шуудагаа костьюм, зангиагаар солив
2012/03/14
Сонгууль ойртсон энэ л өдрүүдэд юм бүхэн улс төржих дур хүсэлдээ автан буй. Малчин, тариачин, барилгачин, цэвэрлэгч гээд л улс төрөөр амьсгалахгүй хүн ч гэж алга болж. Зөөлөн суудал зүүдлэгчид хаа сайгүй хэн нэгний далбаан дор намирч явааг цаг хугацаа аажим аажимаар харуулсаар л... Тэдний нэг нь МУГТ, Улсын гарьд Б.Гантогтох.  Саяхан Монгол улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан тэрээр зодог, шуудагаа костьюм, зангиагаар сольж албан төрхөнд ороод удаж буй. Нэг ёсондоо улс төрийн дэвжээнд уран мэхийг уралдуулахаар болсон хэрэг. Нутгийн ах дээр нь улс төрийн томоохон лидерүүдийн нэг Н.Алтанхуяг даргын хормой хотноос зүүгдсээр байгаад АН-ынханд хүлээн зөвшөөрөгдөөд авсан бас ч гэж сүүхээтэй эр бололтой. Тэрээр чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан ч өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэдэг. Энэ нь ч улс төрийн хар гай болов уу. Ямартаа ч увс нутгийн удам дамжсан хүчтэн гэдгээр нь бөхөд хорхойтой ард түмэн хүндэлдэг ч улс төрд хөл тавьсан түүнийг харин яаж хүлээх авах юм бол доо.  
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин