Э.Мөнх-Очир дарга Туул, Сэлбийг аварна гэнэ
2012/03/12
Нийслэл хотын өнгө төрх болсон Туул,Сэлбэ голыг сэргээх, урсацыг сайжруулах ажлыг УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Э.Мөнх-Очир санаачилж 2006 хойш зууралдсан гэхэд болно. Хотын ерөнхий менежэрийн суудалд байхдаа л энэ талаар ярьж хэдэн зуун саяар нь цацаж байсан ч тодорхой үр дүнг өгөөгүй байгаа нь олны нүдэнд илхэн. Тэгвэл Э.Мөнх-Очир даргын уг санал УИХ-д дахин дэмжигдэж 5,3 тэр бум төгрөг хотын мэдэлд очоод буй. Нийтдээ 10 гаруй жил 600 сая долларын хөрөнгө зарцуулах энэ төслийн санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвд мөнгийг нь суулгаж байхаар болжээ. Ямартаа ч өдөр өдрөөр урсац нь татарч байгаа Туул,Сэлбэ гол маань аврагдах үүд хаалга нээгдлээ гэх хүмүүс буй ч ажил болж үр дүнд хүрэх эсэхийг одоогоор хэн ч хэлж чадахгүй л болов уу.   
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин