
Манай төрийн түшээд дунд авьяастай урлагийн мэдрэмжтэй гишүүд цөөнгүй. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гэхэд л яруу найрагч төдийгүй шаггүй дуучин. Цаашилбал Кекүшюзан Д.Батбаяр, Ц.Нямдорж гэх мэтээр уран сайханч түшээдийн нэрс олноо дуурсана. Түүгээр ч барахгүй мань 76 бүгд л жүжигчний тодорхой авьяастай хэл ам нь хөгжиж, нүүр царайны хувиралгүй болсон улс. Эрүүл мэндийн сайд асан С.Ламбааг ч уран зургийн шаггүй авьяастай нэгэн гэдгийг хүн бүр мэдэх байх. Өөрийн бие даасан шог зургийн үзэсгэлэнгээ хүртэл гаргаад амжсан адтай дамшиг.
Ямар сайндаа л түүнийг нөхөд нь
Дээхин үедээ бокс тоглож цэрэгт хөөгдсөн
Дараахан үед нь шоглогч болж тоншуулд шургасан
Багш гарын бослогыг удирдаж “Ху” намд шүүгдсэн
Боловсрол хэмээх симфонид эгшиг нэмсэн “Ламбада” гэж ирээд л нь шоглож суухав дээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна