
УИХ-ын гишүүн З.Алтай ардын намын байранд атаархаж, нэгнийгээ хардаж, сэрдээд завгүй яваа бололтой. Өмнө нь АН хамтарсан засгийн газраас гарч яамдын сайд нар солигдож байхад “Тэр хүний түүхэнд Монгол улсын сайд байсан гэх зүйл орох юм даа. Ядаж л үхэхэд нь хүртэл сайд байсан гэх бичиг үлдэнэ. Гоё шүү дээ.” хэмээн битүүхэн атаархаж суусан. Харин одоо ардын намын байрыг ямар хөрөнгөөр босов гэж хардаж сэрдсээр нойр хоолоо ч умартаж суугаа бололтой. “Наадуул чинь ичих булчирхайгаа мэс ажилбарын аргаар авахуулчихсан юм шиг байна лээ. Нүүр, ам, хамраа ч гэсэн янзлуулсан юм биш үү” хэмээн таамаг дэвшүүлсэн сурагтай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна