
Сонгуулийн салхи үе үе сэрвэлзэж ядарсан олны сэтгэлийг тэтгэх нь тун ч сайхан. Энэ их баяр наадамын бэлтгэл болгож зарим нэг нь бие халаалтаа буюу пиараа хийгээд аль хэдийнэ эхэлсэн бололтой. Хамтарсан засгийн газарт Зам тээвэр барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан А.Гансүх хэмээх эрхэм авилгатай тэмцэх газарт өөрийн хүсэлтээр шалгуулж энэ цагийн хамгийн үнэнч шударга улс төрчөөр шалгархад бэлэн болов.
Дэд сайдаар ажиллаж байх үе буюу 3.6 жилийн хугацаанд түүний хөрөнгө нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй гэнэ. “Төрийн албанд чин үнэнчээр ажиллавал ийм л байдаг гэдгийн бодит жишээ бол би. Яг өөрийн өмнөх хуримтлалаараа,олсон цалингаараа л ажилласан. Төрийн албанд мөнгө цуглуулаад байх ямар ч боломжгүй.” хэмээн ярьж байсан удаатай. Түүнийг дэд сайдаар ажиллаж байх үед цалин нь 900 мянга байсан гэнэ. А.Гансүх дарга АТГ-тай үргэлж холбоотой хамтран ажилладаг төдийгүй түүний удирдаж байсан яаманд хамгийн их тендер зарлагдаж, хамгийн их төсөв тусгагддаг. Түүгээр ч барахгүй яаманд байхдаа 60 ажлын хэсгийг ахалж өрөөнөөсөө ч гарахгүй хоол, цайгаа зөөлгөн ажилладаг байсан гэнэ. Ямартаа ч Ерөнхий сайдтай “баз” хүргэн тэрээр өөрийн биеэр АТГ-т хандсан нь үнэхээр сайшаалтай. Бусад нь энэ хүнээс санаа аваад АТГ-т нэг очоод үзвэл ард түмнийхээ анхаарлыг татаж мэдэх л юм даа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна